Posts

Showing posts from December, 2017

Сарын тэмдэг, биений юм өвдөлттэй ирэх

Image
Сарын тэмдэг, биений юм өвдөлттэй ирэх, эмчилгээ Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирж байгаа үед болон өмнө нь  эсвэл хойно нь хэвлийн доод хэсгээр, нуруугаар өвдөх, даамжирвал тэсэхийн аргагүй өвдөн сарын тэмдгийн мөчлөг бүрт өвчин хөдөлнө. Өвчин намдаах эм уугаад ч зовиур алга болохгүй тохиолдол ч байдаг. Сарын тэмдгийн цус бага хэмжээтэй, нөж ихтэй, бараан өнгөтэй гарна. Заримдаа нөж гарсны дараа өвдөлт намдах нь ч бий. Сарын тэмдэг ирэхийн өмнө хоёр хөх хатуурч хөндүүр болох, чинэрч өвдөх, заримдаа гар хүрч болохгүй юм гэж зовиурладаг. Шалтгаан нь бөгсөн биеэрээ даарч хөрөх, чийгтэй газар хэвтэж суух зэргээс болж ихэвчлэн үүсдэг. Өндгөвчний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсч болно. Төрөлхийн сул дорой биетэй, бөөрний хурц болон архаг өвчтэй байхаас шалтгаалж болно. Эмчилгээнд: зүү төөнүүр эмчилгээ нэг курс 10 хоног хийхээс гадна эмийн эмчилгээ хавсарч хийдэг. Бүрэн эдгэх боломжтой. "Увидасын үндэс" эмнэлэг Утас:95882560

Ясны хугарлын эмийн эмчилгээ

Image
Ясны хугарлын эмийн эмчилгээ Хугарсан ясны бороололт нь ясны бүтцээс хамаардаг. Хүний ясны бүтэц нь наснаас шалгаалж ясны зөөлөн эд-остеокластын бүтэц хэр их байгаагаас шалтгаалан бороололтын хугацаа хамаардаг. Залуу хүмүүс болон хүүхдийн ясны зөөлөн эд, ясны хатуу эд болох остеокластаас их байдаг учир бороололт түргэн явагддаг. Нэг ёсондоо мөгөөрслөг эд ихтэй учир эдгэрэлт бороололт түргэн байдаг. Настай хүмүүсийн яс нь кальци, фосфор гэх мэт ясны хатуу эд ихсэж, мөгөөрслөг байдал багассан байдаг учир бороололт удаан явагддаг. Үүүнээс гадгна ямар яс хугарснаас шалтгаална. Гавлын яс гэх мэт нягт ясны бороололт удаан байдаг. Хуруу хавирга мэт ясны бороололт түргэн байдаг. Ерөнхийдөө зургаан долоо хоногоос арван таван долоо хоног хүртэл хугацаанд бороололт явагддаг. Ясны эдгэрэлтийг түргэтгэх, ерөөсөө бороолохгүй байгаа хугарлыг эмчлэхэд уламжлалт анагаах ухааны эмүүд үр дүн маш сайн байдаг. Жишээ нь: Далан түрүү-8, барилдуулагч-25, нууц-9, хүрэл зоос-6 гэх мэтийн яс залгах хавдры...

Хөлийн өсгий өвдөх

Image
Хөлийн өсгий өвдөх Ихэвчлэн өглөө орноосоо босоод гишгэхэд өсгий маш хөндүүртэй явахад бага зэрэг доголоод зовиур илт мэдрэгддэг. Цаашид хэсэг явсны дараа өвчин алга болчихдог. Зарим хүмүүст өвдөлт  нь зогсохгүй зовиур хэвээрээ үргэлжилсээр байдаг. Шинжилгээнд голдуу хүмүүс рентген зураг авахуулдаг, тэгээд өсгийд яс ургасан байна гэсэн оношийг тавиулсан байдаг. Үнэн хэрэг дээрээ өсгийд ямар ч яс ургаагүй байдаг бөгөөд зүгээр л өвдөлт өгөөд байдаг. Шалтгаан нь хүйтэнд өсгийгөөрөө жигнэгдсэн, хүйтэн чийгтэй газар удаан явсан зэргээс үүсдэг. Эмчилгээнд зүү төөнүүр эмчилгээ 7-10 хоног хийхэд өвдөлт алга болдог. Туяа эмчилгээ хийлгэдэг ч үр дүн тийм сайн байдаггүй.  "Увидасын үндэс" эмнэлэг Утас:95882560

Улаан хоолойн нарийсал-юм залгихад саадтай болох

Image
Улаан хоолойн нарийсал-юм залгихад саадтай болох Уг өвчний үед юм залгихад торж саадтай болох улаан хоолойд юм байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ингэснээр хоолонд дургүй болох, улмаар турж эцэх, өвдөлт шаналгаагүй боловч байнгын дарамттай болж нойрондоо муудаж ядрангуй болдог. Шинжилгээнд бари уулгаж байгаад рентген зураг авдаг боловч ямарч өөрчлөлт илрэхгүй байх нь элбэг байдаг. Эсвэл улаан хоолойг дурандахад илэрхий эмгэг өөрчлөлт мэдэгддэггүй. Хэрэв шинжилгээ болон дуран рентгенд эмгэг илэрвэл улаан хоолойн хавдар байх нь тохиолддог. Ямар ч эмгэг илрэхгүй байх нь улаан хоолойн булчингийн рефлексийн агшилт байдаг. Өвчтэй хүмүүс энэ өвчнөөс болж оношилгоо эмчилгээний учрыг олохгүй маш их төөрөлдөж явсан байдаг.  Өвчний шалтгаан нь хэт халуун хүйтэн юм идэх, улаан хоолойд бага зэргийн гэмтэл үүсгэх, ходоодны сөөргөө зэргээс болсон байдаг. Заримдаа ямарч шалтгаангүйгээр үүсч болно. Эмчилгээнд зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, эмийн эмчилгээнд нэг курс 10 хоног явахад маш сайн эмчил...