Улаан хоолойн нарийсал-юм залгихад саадтай болох

Улаан хоолойн нарийсал-юм залгихад саадтай болох

Уг өвчний үед юм залгихад торж саадтай болох улаан хоолойд юм байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ингэснээр хоолонд дургүй болох, улмаар турж эцэх, өвдөлт шаналгаагүй боловч байнгын дарамттай болж нойрондоо муудаж ядрангуй болдог. Шинжилгээнд бари уулгаж байгаад рентген зураг авдаг боловч ямарч өөрчлөлт илрэхгүй байх нь элбэг байдаг. Эсвэл улаан хоолойг дурандахад илэрхий эмгэг өөрчлөлт мэдэгддэггүй. Хэрэв шинжилгээ болон дуран рентгенд эмгэг илэрвэл улаан хоолойн хавдар байх нь тохиолддог. Ямар ч эмгэг илрэхгүй байх нь улаан хоолойн булчингийн рефлексийн агшилт байдаг. Өвчтэй хүмүүс энэ өвчнөөс болж оношилгоо эмчилгээний учрыг олохгүй маш их төөрөлдөж явсан байдаг.  Өвчний шалтгаан нь хэт халуун хүйтэн юм идэх, улаан хоолойд бага зэргийн гэмтэл үүсгэх, ходоодны сөөргөө зэргээс болсон байдаг. Заримдаа ямарч шалтгаангүйгээр үүсч болно. Эмчилгээнд зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, эмийн эмчилгээнд нэг курс 10 хоног явахад маш сайн эмчилгээний үр дүн үзүүлдэг. 

"Увидасын үндэс" эмнэлэг
Утас: 95882560

Comments

Popular posts from this blog

Хөлийн өсгий өвдөх

Бөөрний уйланхай-киста, эмчилгээ

Нүүрний саа, нүүр ам муруйх, эмчилгээ