Сарын тэмдэг, биений юм өвдөлттэй ирэх
Сарын тэмдэг, биений юм өвдөлттэй ирэх, эмчилгээ
Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирж байгаа үед болон өмнө нь эсвэл хойно нь хэвлийн доод хэсгээр, нуруугаар өвдөх, даамжирвал тэсэхийн аргагүй өвдөн сарын тэмдгийн мөчлөг бүрт өвчин хөдөлнө. Өвчин намдаах эм уугаад ч зовиур алга болохгүй тохиолдол ч байдаг. Сарын тэмдгийн цус бага хэмжээтэй, нөж ихтэй, бараан өнгөтэй гарна. Заримдаа нөж гарсны дараа өвдөлт намдах нь ч бий. Сарын тэмдэг ирэхийн өмнө хоёр хөх хатуурч хөндүүр болох, чинэрч өвдөх, заримдаа гар хүрч болохгүй юм гэж зовиурладаг. Шалтгаан нь бөгсөн биеэрээ даарч хөрөх, чийгтэй газар хэвтэж суух зэргээс болж ихэвчлэн үүсдэг. Өндгөвчний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсч болно. Төрөлхийн сул дорой биетэй, бөөрний хурц болон архаг өвчтэй байхаас шалтгаалж болно. Эмчилгээнд: зүү төөнүүр эмчилгээ нэг курс 10 хоног хийхээс гадна эмийн эмчилгээ хавсарч хийдэг. Бүрэн эдгэх боломжтой.
Comments
Post a Comment