Ясны хугарлын эмийн эмчилгээ

Ясны хугарлын эмийн эмчилгээ

Хугарсан ясны бороололт нь ясны бүтцээс хамаардаг. Хүний ясны бүтэц нь наснаас шалгаалж ясны зөөлөн эд-остеокластын бүтэц хэр их байгаагаас шалтгаалан бороололтын хугацаа хамаардаг. Залуу хүмүүс болон хүүхдийн ясны зөөлөн эд, ясны хатуу эд болох остеокластаас их байдаг учир бороололт түргэн явагддаг. Нэг ёсондоо мөгөөрслөг эд ихтэй учир эдгэрэлт бороололт түргэн байдаг. Настай хүмүүсийн яс нь кальци, фосфор гэх мэт ясны хатуу эд ихсэж, мөгөөрслөг байдал багассан байдаг учир бороололт удаан явагддаг. Үүүнээс гадгна ямар яс хугарснаас шалтгаална. Гавлын яс гэх мэт нягт ясны бороололт удаан байдаг. Хуруу хавирга мэт ясны бороололт түргэн байдаг. Ерөнхийдөө зургаан долоо хоногоос арван таван долоо хоног хүртэл хугацаанд бороололт явагддаг. Ясны эдгэрэлтийг түргэтгэх, ерөөсөө бороолохгүй байгаа хугарлыг эмчлэхэд уламжлалт анагаах ухааны эмүүд үр дүн маш сайн байдаг. Жишээ нь: Далан түрүү-8, барилдуулагч-25, нууц-9, хүрэл зоос-6 гэх мэтийн яс залгах хавдрыг бууруулах, өвдөлтийг зогсоох, бороололтыг түргэсгэх эмүүдийг уулгавал сайн үр дүнтэй байдаг. Ерөнхийдөө эмч нар барагшун уухыг зөвлөдөг. Гэвч барагшун нь сэрүүн хурц чанартай, халууныг арилгах, махбодыг тэгшитгэх, өвдөлтийг зогсоох, шээлгэх үйлдэлтэй тул, элэг цөс, бөөр, ходоодны халуун өвчинд хэрэглэдэг. Барагшун нь ясны бороололтонд уламжлалт анагаах ухаанаар ямар ч нөлөө үзүүлдэггүй.

"Увидасын үндэс" эмнэлэгутас:95882560

Comments

Popular posts from this blog

Хөлийн өсгий өвдөх

Бөөрний уйланхай-киста, эмчилгээ

Нүүрний саа, нүүр ам муруйх, эмчилгээ