Суудлын мэдрэл өвдөх, хөл гуяар өвдөх, эмчилгээ

Суудлын  мэдрэл өвдөх, хөл гуяар өвдөх, эмчилгээ

Суудлын мэдрэлийн өвдөлт нь түнхний нүх, өгзөг гуяны ар, эрээн булчин, шагайн үе хүртэл үргэлжлэн маш хүчтэй байнга янгинаж, зүүгээр хатгуулсан мэт өвддөг. Ууц нуруу, гуяны дотор талаар үе үе үргэлжлэн өвдөх зовиуртай. Хөдлөх явах болон шөнө илүү их өвддөг. Заримдаа хэвтэх суух, босох ямар ч байрлалд өвчний зовиур намдахгүй байдаг. Энэ өвчинг эмэгтэйчүүдийн өвчнөөс болж байгаа, мөн үе мөчний өвчин, эсвэл нурууны ясны ёзоорын дарагдлаас болж байгаа юм гэх мэтчилэн төөрөлдсөн онош тавих нь элбэг байдаг. 
Өвчний шалтгаан нь бөөр нуруугаар чийг хүйтэн авах,  хүнд хүчир ажил огцом хийх зэргээс шалтгаалсан байдаг.  
Эмчилгээний зарчим нь зүү эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай байдаг. Ихэвчлэн 1-3 курс зүү эмчилгээ хийхэд бүрэн эдгэрдэг. Эмийн эмчилгээ хавсарч хийгддэг. Бариа засалд эмчлэгддэггүй, ямарч үр дүн өгдөггүй өвчин юм.

"Увидасын үндэс" эмнэлэг
Утас:95882560

Comments

Popular posts from this blog

Хөлийн өсгий өвдөх

Бөөрний уйланхай-киста, эмчилгээ

Нүүрний саа, нүүр ам муруйх, эмчилгээ