Псориаз, хайрст үлд, эмчилгээ, зөвлөгөө
Псориаз, хайрст үлд, эмчилгээ, зөвлөгөө
Хайрст үлд нь арьсан дээр янз бүрийн хэмжээтэй, улаан суурьтай, тойрог хэлбэртэй, зах хязгаар нь тод, нимгэн цагаан хайрстай үлд гардаг өвчин юм. Насанд хүрэгчдэд ихэвчлэн гарна. Псориазын хэмжээ нь том жижиг цэгчилсэн янз бүр байдаг. Зарим хүмүүст өвдөг тохой мэт зузаан арьстай газар, зарим хүмүүст өгзөг, ташаа, гэдэс, толгойн үсэн дотор, хөл гарын нимгэн арьстай газарт ч гардаг. Биеэр цэгчилсэн, битүү гарах тохиолдол ч байна. Ихэнхи хүмүүст загатнаж, цагаан хайрс хогжруутан унана. Зарим хүмүүст загатнахгүй, хайрс нь цас бударч байгаа юм шиг унадаг. Шалтгаан нь харшлын, дархлааны, генийн гэх мэт янз бүрээр авч үздэг. Уламжлалт эмнэлгээр шар усны өвчин, элэг цөснөөс шалтгаална гэж үзнэ. Эмчилгээнд манай эмнэлэг эмийн эмчилгээ болон гадна талаас нь түрхлэг хэрэглэж эмчилдэг. Яагаад заавал эм уухыг зөвлөдөг вэ гэхээр уг өвчин дотроосоо арьсан дээр гарч ирж байгаа учир ганц гадна өнгөнөөс нь эмчлээд түр зуур дарна уу гэхээс, эмчлэгддэггүй архаг явцтай болж хувирдаг. Эдгэрсний дараа гамыг сайтар барих хэрэгтэй. Тэгвэл дахихгүйгээр эдгэрдэг. Эдгэрэлтийн хугацаа нь псориазын үлдний нимгэн, зузаан, хэр их талбай хамарсан, хэдэн жил болсноос шалгаалдаг.
"Увидасын үндэс" эмнэлэг
Утас: 95882560
Comments
Post a Comment