Posts

Showing posts from September, 2018

Тулуй, хэрх, үе мөчний өвчний оношилгоо, эмчилгээ

Image
 Тулуй, хэрх, үе мөчний өвчний оношилгоо, эмчилгээ Тулуй, хэрх, үе мөчний өвчин нь хүнд хөдөлмөр эрхлэх, удаан даарч хөрөх, халууцаж байгаад салхинд цохиулах, чийг нойтонд удаан байх, хүйтэн усанд орох зэргээс болж үүсдэг.  Европ анагаах ухаанаар  хоолойны ангинаар удаан өвдсөнөөс үе мөчний өвчин үүсдэг гэж үздэг боловч практик эмчилгээ оношилгоонд тийм ч тохироод байдаггүй онол юм.  Тус өвчин нь эмэгтэйчүүд, залуу насны хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тулуй, хэрх , үе мөчний өвчин эхлээд гар хөлний жижиг үеүүдэд хавдаж, өвдөх, дарахад хөндүүр өвчтэй, заримдаа улайх, хөхрөх шинжээр илэрдэг. Дунд үедээ өвчин цаашид даамжирч, хөдөлгөөн хийхэд саадтай болж өвдөлт нь улам ихсэж, хавдар хавантай болж, үе бүдүүрэх шинж илэрдэг. Эцэстээ үений хэлбэр алдагдаж, үе нь бүдүүрэн мултарсан мэт гажиж моонийж тогтдог. Тус өвчин нь гар хөлний хуруу, үе өвчлөхөөс гадна тохой, өвдөг, бугуй, шагай, мөр, сээр цаашид нурууны үенд ч гэмтэл үүсгэж, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, өв...